“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд 230 ААН оролцоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

 

Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын мэргэжилтэн С.Золбаяр “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэл “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, ААН-үүдийг бүртгэх ажил бүрэн дууссан. Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд бүртгүүлээд байна” хэмээв.

Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тонтоох олон давуу талууд бий болох юм.

Үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.