Нийтийн сүлжээгээр сенсааци тарьсан тогоочийн бичлэгийн нууц тайлагджээ

2017 оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан Т. Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” уран сайхны киног мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл уг киноны уран бүтээлчдийн хийсэн киноны онцлог давуу тал нь Монголдоо анхдагч төрөл жанраар хийжээ.

Багачуулдаа зориулан хүүхэлдэйн кинотой хослуулсан адал явдалт уран сайхны киног энэ зун бүтээсэн нь үнэхээр бахархууштай. Энэ кино нь “Залуу мөрдөгчид” нэртэйгээр энэ оны 11-р сарын 15-нд Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхлэх нь. Энэхүү кинонд “Сайн аав” гэж ард түмнийхээ зүрх сэтгэлд үлдсэн талийгаач Т. Даваасүрэн агсны гэргий Д. Амаржаргал нэгэн тогоочийн дүрийг бүтээсэн аж.

Тухайн үедээ фэйсбүүкээр тархаж олон хүмүүсийг бухимдуулж байсан уг бичлэгийн нууц нь ийнхүү тайлагдаж байна. Хүүхдүүдийн маань хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, сургамжтай, ухаарал хайрласан энэ киног олон шүүмжлэгч нар нээлтэн дээр нь очиж өөрсдийн шүүмжээ бичих юм байна. Ихээхэн хүлээлт үүсгэсэн уг киног эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан Тэнгис, Соёмбо кино театрыг зориорой. Одоогоор бусад кино театруудаар гарах эсэх мэдээлэл байхгүй байгаа нь хүүхдийн гэх тодотголтой кино ашиг орлого багатай байдаг тул кино театруудад цаг олдохгүй байгаа бололтой. Ингээд хүүхдийн гэсэн бүхнийг дэмжигч байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлж уран бүтээлчиддээ амжилт хүсье.

 

“Залуу мөрдөгчид” киноны дуу: