Д.Кёкүшюзан Батбаяр ОХУ-ын хүндэт медалиар энгэрээ мялаалаа


Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович нарын төлөөлөгчид Монголын Сүмогийн холбооны Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн орон тооны бус ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан, 27 дахь Ерөнхий сайдын зөвлөх асан Д.Кёкүшюзан Батбаярыг Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.


Төлөөлөгчид Зайсангийн амны зүүн хойд хэсэгт байрлуулсан БНМАУ-ын Баатар, Армийн генарал Исса Александрович Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор Монгол Улсад айлчлан ирсэн юм. Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевич энэ үеэр Д.Кёкүшюзан Батбаярыг ОХУ-ын хүндэт медалиар хүндэтгэн шагнаж, энгэрийг нь мялаалаа.


Мөн түүнээс гадна Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол судлаач, эрдэмтэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын нөлөө бүхий дөрвөн хүн тус шагналаар шагнуулжээ.


Онцлон хэлэхэд, тус шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин санаачилсан байна.