УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн сангийн зээлээр сурчихаад зээлээ эргэн төлөөгүй байна

АТГ-аас Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарласан билээ.

Тэгвэл тэдний дунд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаа аж. Тэрбээр Гавайн Пасифик ИС-д 1998 онд төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй байна. Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам доллар байдаг. Сурсан жилээр үржүүлвэл нийлээд их хэмжээний монголын татвар төлөгчдийн мөнгийг өөртөө нааж ашигласан байна.

Энэ талаар өөрөөс нь асуусан сэтгүүлчийн асуултад "Гэрээнийхээ дагуу хэвлэлийн хурал хийгээд өгчихнө. Санаа зоволтгүй" гэж хариулжээ.

Б.Анир http://www.zaluu.com/read/1b59ac1hg