Л.Болд: Б.Хурц 20 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд салсан хүн шүү дээ

УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б. Хурц нарын хооронд өрнөсөн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл үргэлжилсээр байна.
Өчигдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор орсон ТЕГ-ын дарга асан Б. Хурц энэ тухайд “ Д.Эрдэнэбат гишүүн бид хоёрын дундын найз нэг хүний бие тааруу байгаа. Тэр хүний талаар Д.Эрдэнэбат гишүүнтэй ярих санаатай өрөөгөөр нь ортол Л.Болд гишүүн сууж байсан.  Л.Болдыг “Чи яагаад намайг хоёр хүний аминд хүрсэн мэтээр яриад байгаа юм бэ” гээд асуутал өөдөөс “зүгээр шүү дээ. Яг ийм үед чинь PR хийж байж, тэр хоёр хүнд би хоёр яамнаас жаахан тэтгэлэг гаргуулж авах гэж байгаа юм “ гэсэн. Тэгэхээр нь “намайг хутгадаг нь тэгээд яаж байгаа юм бэ” гэтэл “ Харин тийм ээ, Батзандан надаас хагас дутуу юм сонсоод түрүүлж гараад  байнгын хорооны хурлаас өмнө орилчихно лээ” гэсэн. Би  “та хоёр битгий балайтаад бай, одоо боль” гэсэн. Би шууд л хэлсэн. Чиний Батлан хамгаалах яам, Гадаад явдлын яаман дээр болсон асуудал худлаа юу. 2013 оноос л ийм асуудал болсон гэдгийг. Ингээд бид гурвыг сууж байсан чинь УИХ-ын гишүүн Батзандан ороод ирсэн. Намайг хараад цочсоноо үсэрч ирээд гуя руу алгадаад “юу байна” гэлээ. “Юу байдаг юм бэ, чи яагаад балайраад байгаа юм” гээд би уурласан. Муудалцсан. Батзандан шокноосоо гараад их л албархуу ярьж эхэлсэн сүүл рүүгээ. Батзандангийн үгэнд нэг муухай юм байсан нь “Энэ бол PR шүү дээ” гэдэг. ...
Тэр зэвсгийн наймаа  энэ тэр бол Л.Болд гишүүн энэ асуудалтай холбоотой юу гэдэг дээр Голомтын Нацагдорж гэх мэт хүмүүс оролцсон гээд энэ бол баталгаатай зүйл. Намайг АТГ дээр ажиллаж байхад Хойд Солонгосын талаас 2 хүн ирж уулзаад Л.Болдоос 300 мянган доллар авч өг гэсэн хүсэлт тавьсан. Ер нь бол Дашдэлэг генерал Л.Болд 300 мянган ам.доллар авсан гэдгийг бидэнд хэлсэн юм. Гэтэл прокурорын шатандаа юмуу ямар шатандаа ч юм энэ хэрэг замхарсан.  Харин Хойд Солонгосын Элчингийн нөхөр энэ оны зургаан сард  Солонгосын Ерөнхий прокурорын газраас ирсэн бичгийг өгсөн.  Байнгын хорооны хурал дээр Л.Болд гишүүн надад нэг сонин асуулт тавьсан. Хариуд нь би ч сонин хариулт өгсөн.
Тэр хоёр хүний амь бүрэлгэсэн гэж намайг хэлээд байгаа юм. Би сайн мэдэхгүй байна тэр хоёр хүнийг нь. Нэг нь Борбаатар генералыг гээд байгаа юм. Тэр хүн бол 3 дугаар эмнэлэгт зүрхээр нас барсан. Тэгэхээр нас барсан хүмүүсийг маньтайгаа холбох нь ёс зүйгүй увайгүй хэрэг биз дээ” хэмээн ярьсан юм.

 

 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн албан ёсны твиттер хаягнаас энэ тухайд жиргэсэн байна. Л.Болд гишүүн “ Нямдорж сайдаас ийм гүтгэлгийг цагдаад өгдөг юм уу? гэж би асуусан "нэр төрөө бодвол хурдан өгөх естой гэж" зөвлөсөн Хурцын ярьж байгаа шиг надаар хор найруулах гэсэн асуудал байхгүй шүү.
Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Хурцаас шаардаж бн.
Гэмгүй 2 хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан, тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ес баймаар.
Уулзалтын төгсгөлд Батзандантай орой архи уугаад аргална, чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна гээд алдаагаа засна гээд 2 ч удаа гар бариад 20 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд салсан хүн шүүдээ. Энэ хүн мөн үү?” хэмээн бичсэн байгаа юм.

 

Үүнээс харвал Б.Хурцын хувьд 2020 оны сонгуульд өөрийгөө сойх хүсэлтэй байгаа бололтой. Ямартай ч одоогоор хэн нь үнэн яриад байна вэ гэх асуулт хариулт нэхсэн хэвээр байна...