Цэцэрлэгийн бүртгэл энэ жил дахин сугалаагаар явагдана

Цэцэрлэг, сургуулиудын элсэлтийн бүртгэл энэ сарын 22-28-ны өдрүүдэд эхэлнэ. Эцэг эхчүүд оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авах аж.

Дашрамд дуулгахад энэ жил дахин цэцэрлэгийн бүртгэлийг ачаалал, тоо зэргээс шалтгаалаад сугалаагаар явуулахаар болжээ. Өнгөрсөн жил цэцэрлэгийн гадаа хонож дугаарласан ч сугалаагаар хүүхдийг сонгосон нь эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэгвэл энэ жил мөн л сугалаагаар сонгоно гэдгийг салбарын сайд хэллээ.

Сугалаагаар авах нь танил тал болон авлига авах өгөх, хонож, өнчих асуудлыг шийдэж байгаа хэмээн салбарынхан онцолж байна. Мөн эцэг эхчүүдийн төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах асуудлыг жигд явуулах ажлыг зохион байгуулах ажээ. Тухайлбал, төрийн албан хаагчдын хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцуулах журмыг хэвээр нь мөрдөх аж.  www.dorgio.mn