Ашиглалтын хугацаа нь дууссан намуудыг солих цаг болжээ

1997 онд Монголд “цохиур” хочтой siemens S4 гар утас эд моданд орж байсан бол улс төрд МАХН/МАН/, АН моданд орж байлаа. 20 жилийн дараа буюу 2017 онд iPhone X, Samsung S загварууд шинэ технологи, үйлчилгээг хүмүүст санал болгож байхад Монголын улс төр бахь байдгаараа өнөө л 1997 оны МАН, МАХН, АН-тай зууралдсаар улс орноороо өр ширэндээ баригдаж, утаандаа угаартаж сууна. Тэгвэл улс төрийн “шинэ загварт” шилжихийн тулд УИХ-ын гишүүдэд шалгуур тавих ёстой гэж Зон Олны нам үзжээ. Үнэхээр ч төрийн ордон урлаг спортын одуудаар дүүрээд байгаа билээ.