Гэмт хэрэг

НУ-ын Мэриленд муж улсын чулуун тавцан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтан хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарсан байна.

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл санаачлан өчигдөр (2017.10.03) Сэтгүүл зүйн ёс зүй форумыг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд нэг дор цуглан салбарын хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцын бодлого, ёс зүйн алдаа, хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг сэдвийг хөндөн шийдвэрлэх арга замыг сөхөв.

УИХ-ын гишүүн “Д.Гантулгын гэм бурууг тогтоочихсон” мэтээр ярьж яваа иргэн Ч.Наранзаяа болон түүний өмгөөлөгч нар 2017.09 сараас эхлэн “Үндсэн Хуулийн цэц, Улсын Их Хуралд хандан гомдол гаргасан” тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн.

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлсэн БНХАУ-ын нэгэн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газраас албадан гаргажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилж байсан “Монголиан Катеринг” компани гэрээ дуусахаас өмнөх гурван сарын төлбөр гэж 318,3 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсанаас хамаг хэрэг үүдэв.

БНХАУ-д эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад эх орондоо ирээд байсан иргэн Б-ийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл түгээсэн талаар өнөөдөр ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

ОХУ-ын нийслэл Москва хотоос яваа жуулчныг Хиагт боомтын ойролцоо газраар Монгол Улсын хилийг хууль бусаар, явган нэвтэрснийх нь төлөө саатууллаа гэж ОХУ-ын Буриад улсын Хилийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

Оффшор бүсэд данстай төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, мөнгөн хөрөнгийг нь Монголд оруулж ирэх шаардлага байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн зүгээс эрчимжих болсон.

Хорьдугаар зууны сүүлч үе буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр үед монгол даяар цочирдон хүлээн авч, хэргийн гол буруутнаар олон хүнийг хардаж байлаа.

ЭМЯ-ны сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа 500 сая төгрөгийн хахууль авч байгаад хууль хүчний байгууллагад үйлдэл дээрээ баригдсан гэх гэмт хэрэг төгсөх шатандаа иржээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед Нийслэл хөл хөдөлгөөнтэй болж хөдөө орон нутгаас оюутан сурагчид цуглах энэ үед халаасны хулгай гаардаг. Ялангуяа олон хөлийн газар буюу томоохон зах дэлгүүрээр халаасны хулгайч нар үндсэн ажилдаа хийдэг гэж болно. Хөдөөнөөс ирсэн иргэд биедээ эд зүйлсдээ авч явахдаа хайхрамжгүй хяналтгүй авч явдаг. Ер нь хөдөөнөөс ирсэн хүмүүс хулгайчдын нүдэнд андашгүй харагддаг. Тиймээс тэднийг онилсон бүлэг хулгайчид цүнх, гар утас, мөнгө зэргийг нь хулгайлдаг, зарим тохиолдолд дээрэмдээд зугтаадаг. - See more at: http://www.wikimon.mn/content/70103.shtml#sthash.kpvDT9YV.dpuf

Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай мэдээлэл гарсаны дараа БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаярыг мүүний шашинтан гэдгээр нь жиргээчид онцлох болжээ. Б.Насанбаяр хэмээх шинэ од төрүүлсэн Мүүний шашны тухай 24 баримтыг хүргэж байна.