Багш нарын төлөөлөл маргааш БСШУС-ын сайдаас ам асуух нь

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооныхон өнөөдөр 18:00 цагт яаралтай хуралдаж маргааш холбогдох яамд руу очиж 300000+216000 төгрөгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл авахаар болжээ. Учир нь, БСШУС-ын сайд 12 сарын 20-ны дотор бүх багш ажилчид 516000 төгрөг авна гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн гэнэ.
Ямартай ч энэ долоо хоногт 516000 төгрөгийн асуудлаа шийдүүлчихээд 2018 оны цалингийн асуудал руугаа шуурхай орох болно гэдгээ ч мэдэгдээд байна. Түүгээр ч зогсохгүй шинэ он бол багш бидний эх орон ирээдүй хойчоо аврах тэмцлийн бас ялалтын жил байх болно гэжээ.