Төв банкны тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, ипотекийн зээлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн асуудлаар мэдээлэл сонсож, ярилцсан байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж үзэж, уг хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.