“Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг доромжилж байна гэв

“Мөрөөдлийн театр” хошин урлагийн нэгдлийн уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг гутаан доромжилж байгаа талаар өнөөдөр иргэн Б.Арго өнөөдөр мэдээлэл хийв.

 

Тэрбээр, “Би багш мэргэжилтэй. Хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Би 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахрын хүнд өвчний улмаас баруун хөлөө тайруулж, гурван жил хэвтрийн дэглэм сахилаа. 2015 онд Мөрөөдлийн театрынхан "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" тоглолт зохион байгуулах үед жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолт хошин шогийн элэглэлийн төрөл огт байгаагүй. Намайг ууртай, догшин, гадаад хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүн болгон харагдуулж, доромжилсон байсан. Тухайн үед би хэвтэрт байхдаа Г.Эрхэмбаяртай утасаар ярьсан ч огт тоогоогүй. Би хүнд өвчтэй байсан тул тухайн үед өөрийн байр сууриа илэрхийлэх боломж байгаагүй. Одоо бие сайжуирч байгаа тул ийнхүү "Мөрөөдлийн театр"-ын хамт олныг энэ үйлдээ зогсоохыг хүсч, мэдээлэл хийж байна” гэлээ.