Хөвсгөлд газар хүчтэй хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хар адар” гэдэг газарт өчигдөр өдрийн 14:41:35 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар ООГХ-ээс утсаар 12.18-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад тухайн газар айл байхгүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн аравдугаар сард 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Газар хөдлөлт сумын төвөөс хойд зүгт 81 километр дотор болсон байдаг. Харин энэ удаад сумын төвөөс баруун зүгт 93 км-т газар хөдөлсөн байна.