Ноосны урамшууллын мөнгөөрөө өвс, тэжээл сольж авах боломж бүрджээ

2017 оны ноосны урамшууллын урьдчилсан дүн мэдээ гарч, ХХААХҮ-ийн Сайдын тушаалын төсөл бэлэн болжээ. 2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22,4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.
Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг үржлийн тасагт илгээх аж. МЭҮТ-ийн мэргэжилтнүүд Мал хамгаалах сангаас хүргүүлсэн баталгаажсан малчдын мэдээллийг үндэслэн тухайн малчинд тэжээлээр солих зөвшөөрлийг олгох нь. Малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж, малчны тэмдэг дарж баталгаажуулан, компанийн холбогдох ажилтанд хүлээлгэж өгөх юм байна.
Тухайн компани малын тэжээлээ ноосны урамшууллаар сольж авахыг зөвшөөрсөн МЭҮТ-ийн зөвшөөрөл болон малчны өөрийн гараар бөглөсөн хүсэлтийн хамт хүлээн авч нэгтгэн, ноосны урамшууллын мөнгөнөөс компанийн данс руу шилжүүлэн авах аж. Ийм зарчмаар малчид өвс, тэжээлээ бэлэн мөнгөнөөс гадна “ноосны урамшууллын мөнгөөрөө” сольж авах эрх үүсэх нь.