Хэзээ ч салахыг хүсдэггүй ихэр ах дүүс

Шиванат, Шиврам хоёр бол сиамын ихэр ах дүүс. Хоёр толгой, хоёр гар гээд цээжин хэсэг нь тусдаа атлаа бүсэлхийгээрээ холбогдсон энэ ах дүүс одоо 12 настай.
Ховор тохиолдох энэ хувь тавиландаа хөвгүүд огтхон ч харамсдаггүй бөгөөд, тэднийг мэс заслаар салгаж болох байх хэмээн эмч нар үзсэн ч өөрсдөө салахыг хүсээгүй гэнэ. Бид насан туршдаа ингээд хамт байхыг хүсч байна хэмээн ярьдаг хоёр хүү өөрсдөө хувцсаа өмсч, хооллож, тэр ч бүү хэл сургуульд явдаг. Тэд хоёр тусдаа уушиг, зүрх, тархитай атлаа нэг ходоодтой аж. Хөвгүүд хичээлдээ маш сайн бөгөөд сургуулийнхаа шилдэг сурагчид болж чадсан нь эцэг эхийнхээ бахархал болжээ.