Амиа хорлохыг завдсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоожээ

“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн ачааллыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж байгаа дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нэмэгдлээр авто эргүүлийн 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, 3 гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мөн амиа хорлохыг завдсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоосон байна.