Даншигийн, улсын арслан Пүрэвдагва хүн зодож танхайрчээ

Улсын баяр наадмаар түрүү авсан улсын арслан Пүрэвдагва хүн зодож танхайрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан хэсэг нөхдийн хамт Тэрэлж дахь амралтын газарт амарсан бөгөөд архидан согтуурсан үедээ Пүрэвдагва бусадтай ам мурийсан аж.

Улмаар иргэн ....-г зодож хүнд гэмтэл учруулсан гэнэ. Хохирогчын бие хүнд байгаа бөгөөд ГСҮТ-д түргэнээр ирж эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа гэнэ. Эрүүгийн хуулийн зүйл ангиар танхайрч бусдад хүнд гэмтэл учруулсан бол 183-р тэрээр шийтгэгдэх аж. Ард түмний хайр хүндлэл дааж явна гэдэг асар ухаан, хүнд ачаа гэдгийг шинэхэн арслан маань ухаарч амжаагүй байгаа нь энэ үйлдлээр нь харагдаж байна. Ер нь улсын цолтой бөхчүүдийн танхайрал, эвгүй авир хэрээс хэтэрч байгааг ард түмэн ярьдаг. Улсын харцага Намсрайжав замын цагдааг нүүр нүдгүй балбаж эцэст нь ял сонсож байсан, улсын начин Одхүү хэдэн ч удаа аавын хаалга татав. Эрийн муу юу гэдэг билээ энэ үгийг бөхчүүдэд хандаж л хэлмээр байгаа юм.