Увсад газар хөдөлжээ

Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.