Хотын дарга “Мягмар“ гараг бүр иргэдтэй уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд долоо хоног бүрийн “ Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана. Маргааш/8 дугаар сарын 9-нд/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өглөө 10 цагт иргэдтэй уулзана. 

Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.