МҮҮН шашин биш ГАЖ УРСГАЛ

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүнийн шашны тухай мэдээлэл, хувь хүний үзэл бодол хүчтэй түгэж байна. Энэхүү шашин нь гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүйгээс иргэдийн дундах ойлголт ч янз бүр.

Гэхдээ Монголчууд бид Мүүнийн шашныг хэдэн арван мянган хосыг дэлхий нийтэд нэг өдөр гэрлүүлдэг хачин уламжлалтайгаар нь түлхүү мэднэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү улс дамжсан гэрлэлтүүд нь ямар нэгэн хайр сэтгэлийн үндсэн дээр бус Мүүн хэмээх эцгийн шийдвэр байдаг гэдгийг ч гадарладаг болсон.

Тэгвэл энэхүү хачирхалтай шашны урсгалын тухай мэдээллийг иргэн Э.Цэрэндолгор олон нийтийн сүлжээнд мэдээллэх болсноор маш олон дарамтад өртөх болсон байна. Энэ тухайгаа тэрбээр өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Манай улсад Мүүнийн шашны 5000 идэвхтэй гишүүн бий.

 

Тэрбээр хэлэхдээ "Хүн ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Гэхдээ Мүүн бол шашин биш, хүний оюун санааг мунхруулсан гаж урсгал юм. Өнөөдөр манай улсад энэ урсгалд нэгдсэн 5000 идэвхтэй гишүүн байна. Эдгээр хүмүүсийн зарим нь нөлөө бүхий албан тушаал хашиж, Монголын улс төрд орчихсон явж байна" гэлээ.

Ингээд түүний өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

-Э.Цэрэндолгор миний бие "Боолчлол"-ын талаарх судалгаан дээр үндэслэсэн хэвлэлийн бага хурал хийж байна. Би цахим ертөнцөөр өөрийн үзэл бодол нийтлэлүүдээ бичиж хэлэлцүүлэг өрнүүлдэг болсоор удаж байгаа. Энэ хооронд янз бүрийн сэдвээр л хөндөж байлаа. Миний бичсэн нийтлэл, хэлэлцүүлэг нь аль нэг нам, бүлгэм, шашин, клуб, хөдөлгөөнтэй огт хамааралгүй бөгөөд "Үндсэн хууль"-иар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхийн дагуу үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлыг байгаагаар нь мэдэх эрхийн хүрээнд явагддаг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өнөөдөр Монгол оронд “Энхтайван”, “Эв нэгдэл”, “Сайн үйлс” гэсэн халхавчин дор зарим улс оронд албан ёсоор хорьсон МҮҮН хэмээх байгууллага нэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон зуун монгол хүүхэд залуусыг өөрийн итгэлтэй МАНКУРТ боол болгон хувиргах үйл явц хэдэн жилийн турш тасралтгүй өрнөж байгаа болно. Энэ үйл явц цаашид улам даамжирч болзошгүй байгаа тул ийм мэдээлэл хийхээс аргагүй байна.

Юуны өмнө МҮҮН, Мүүнийхэн гэж хэн бэ, тэд Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулж ирэв, явуулж байна вэ гэдэг талаар товч мэдээлэл хүргэе.

МҮҮН МОНГОЛД

Анх 1994 онд Монгол Улсад Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний төлөөлөгчид “Энх тайвныг тогтоох” ажлаа эхэлжээ... Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор ажиллагаа явуулж бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож, ажлаа эрчимжүүлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагуудаараа дамжуулан хүчээ авсан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл сүлжээ юм.

Ихэнхдээ Олон Улсын , Энх Тайвны, Залуу Лидер гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг тус хөдөлгөөн нь Хятад, Орос, Латви, Беларүсь, Киргиз болон Шенгений зарим оронд хориотой шашны урсгал.

2001 оны долдугаар сард, 2008 оны есдүгээр сард Доктор Мүүний хүү Хён Жин Ним, 2005 оны аравдугаар сард мөн 2006 онд Доктор Мүүнийг Засгийн Газрын хэмжээнд хүлээн авсан нь энэ хөдөлгөөн Монгол Улсын төрийн хүрээнд ямар нөлөөтэй байгааг харуулж байна. Эдгээр айлчлалуудыг зохион байгуулж байсан байгууллага нь Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын Монголын Холбоо (2007оны нэгдүгээр сард энэ байгууллага алга болсон ба Ертөнц дахины Энх тайвны байгууллага гэсэн нэртэй байгууллага 2006 оны 12 сард шинээр бий болсон) байв.

ЭВ НЭГДЛИЙН СҮМ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол бусад шашны сүм хийдээс тэс ондоо, үйл ажиллагаа нууц, тэр ч байтугай хаягаа ил тавьдаггуй сүм л дээ... Учир нь сүм гэдэг бол бишрэгчдийнх нь оюун санаанд оршин байдаг үл үзэгдэгч сүм буюу хүчин юм гэж үздэг. Энэ сүмийн эхлэлийг Хойд Солонгосоос дайжин гарсан Сан Мён Мүүн гэгч Солонгос хүн үүсгэн тавьсан ба тэрээр өөрийгөө Исүс Христосын гүйцээж чадаагүй гэр бүлийг бий болгохоор ирсэн тухай ярьдаг байж. Мөн тэрээр Исүс Христос ч миний өмнө өвдөг сөхөрдөг хэмээж... Мүүн ариун гэр бүлийг эрхэмлэх талаар сургадаг ч хоёр удаа гэрлэж, гэр бүлээс гадна дөрвөн эмэгтэйгээс хүүхэдтэй ба олон тооны дагалдагчтайгаа бэлгийн харьцаатай байсан. 1960 онд 40 насандаа 17 настай Хак Жа Хантай гэрлэсэн ба эхнэр нь Мүүний хөдөлгөөний эмэгтэйчүүдийн байгууллагуудыг удирдаж олон улс дамжин ариун гэр бүлийн тухай лекц уншдаг байна.

Мүүн эмэгтэйчүүдийг илт дорд үздэг ба энэ нь дараах хэлсэн үгнүүдээс илт харагддаг... “Намайг хүсэмжилж хүсэхгүй байгаа эмэгтэй бол эм хүн биш. Би бол дэлхийн эцэг...”

Энэ хүн цэрэг армийн дарангуйлагч, зөвхөн хувийн ашиг сонирхлыг дээдлэгч бизнесмэн, улс төрчдийн нөлөө дэмжлэгээр дэлхийг хэрсэн Мүүний хөдөлгөөний томоохон сүлжээг бий болгож чадсан ба үүндээ амьдралын үзэл бодол төлөвшөөгүй өсвөр үеийнхнийг элдэв клуб, сайн санааны ажил мэт олон зуйлсээр урхидан татаж үнэн хэрэгтээ бараа заруулахаар сургууль, гэр бүлээс нь холдуулж байна. Эдгээр хүүхдүүдэд Мүүний сургаал гэгчээс өөр ном уншуулахгүй оюун болоод биеийг хянахын дээр олон цагаар ажиллуулж Мүүний сан хөмрөгийг арвижуулснаар Мүүний засаг захиргаа улам хүчээ тэлж байна.

Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүн нь дэлхий даяар олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээтэй байдгаас 280 нь гэхэд АНУ-д байдаг томоохон пастор төдийгүй нууц бизнесмэн юм. Эв Нэгдлийн сүм 1960 оноос Мүүн сүмийн ажиллагаагаа гадаад улсууд руу чиглүүлсэн ба 1970 оноос Мүүний түрэмгийлсэн үйл ажиллагаа маш хурдацтай явж улмаар гэр бүл салгадаг, нийгмээс тусгаарладаг, хүмүүсийн нэн ялангуяа өсвөр үеийн тархийг угаадаг, сэтгэцийг хянадаг гэсэн хурц шүүмжлэлд өртсөнөөр 1970 оноос хойш Эв Нэгдлийн сүм нууц байдалд орсон.

Эхлээд Солонгост, дараа нь Японд, сүүлд Америкт Мүүнийг Цэргийн болоод Улс төрийн нөлөөтэй хүмүүсийн оролцоотойгоор дэлгэрүүлсэн. Өнөө үед Мүүнийг хамгийн их ивээсэн орноор Монгол тодордог ба Латин Америк, Африк болон хөгжиж буй орнууд руу үйл ажиллагаагаа тэлэв. Монгол дахь Эв Нэгдлийн сүм 1993 оноос үйл ажиллагаа явуулах эрх авсан ч хэзээ ч нэрээ ил болгож байсангүй.

Ер нь Эв нэгдлийн сүмийнхэн хэзээ ч өөрсдийн үнэнийг илчлэх ёсгүй байдаг. Эв Нэгдлийн сүмийн Монгол дахь үйл ажилагааг Кан Амарсайхан гэгч Солонгос хүн олон жил удирдаж байгаа ба удирдах хэмжээнд дан Солонгосчууд ажилладаг. Эв Нэгдлийн сүм 13 хороололд "Үэст" худалдааны төвийн урд талын гурван давхар шар байшинд байрладаг. Дархан, Эрдэнэт, Дорноговь, Дорнод, Хэнтий зэрэг аймагт сүмийн салбарууд нээгдэн ажиллаж байна. Тэнгэрлэг зарчим. Доктор Сан Мё Мүүн туулсан амьдралаараа бичсэн Танилцуулга, Бүтээл, Уналт, Дахин сэргэлт, Аврагч, Сүүлчийн өдрүүд, Аавын замнал, Адислал, Гэрчлэл Фандрэйзинг гэх 10 гаруй цуврал лэкцээс бүрддэг сургаалийн ном юм.

Адислал нь Мүүнийхний том ёслол бөгөөд бие биесээ танихгүй эр эмийг харь орны хүмүүстэй зургаар нийлүүлэн гэрлүүлдэг ба үүнийг нэг дор маш олноор нь зэрэг хуримлах ёслол үйлдүүлдэг. Хосууд бие биеэ өмнө нь хараагүй ч Мүүн эцгийн адилслалаар суух ёстой. Суух хосууд насаараа төлбөрөө Мүүн эцэгт төлдөг ба энэ нь сар бүрийн цалингийн 30 хувь байдаг. Монголоос маш олон эмэгтэйчүүд Япон, Солонгос эрчүүдтэй дэр нэгтгэж байна.

Фандрайсинг Энэ нь эв нэгдлийн хөдөлгөөнд хамрагдсан хүүхэд залуус бүгд мөнгө босгож Мүүн эцгийн сан хөмрөгийг арвижуулдаг ба үүнийхээ төлөө өөрийн төрсөн жинхэнэ эцгээ үхсэн гэж хэлэх тохиолдол ч байна. Худлаа хэлэхийг зөвшөөрсөн байдаг ба олсон орлогоо бүгдийг сүмдээ тушаах ёстой.

Дахин төрөлт: Мүүнийхэнд итгэж гэр бүл найз нөхдөөсөө холдсон залуус энэ насны амьдралаа Мүүн эцэгт зориулан ахин төрөхдөө сайн хүн болж төрнө гэж итгэдэг ба үүний баталгаа болгож дахин төрөх зан үйл үйлддэг...нас биед хүрээгүй залуус харанхуй шөнөөр ухсан нүхэнд хэвтэн нэг шороогоор булуулаад гарч ирэх ёслолыг хэлнэ.

Эв нэгдлийн хөдөлгөөний байгууллагууд: Эв нэгдлийн хөдөлгөөний төв нь сүмтэйгээ нягт ажилладаг. 5-6 хүний бүрэлдхүүнтэй салбар байгууллагуудынхаа үйл ажиллагааны санхүүжилтийг олгодог. Эв нэгдлийн хөдөлгөөний салбар байгууллагууд хажуудаа оюутны клубуудтэй бөгөөд оюутнуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Зарим оюутны клуб нь оюутнууддаа тэтгэлэг олгодог. Олон Улсын Боловсрол Сангийн дэргэдэх Оюутан клуб, Дэлхийн Энх Тайвны төлөөх гэр бүлийн холбооны дэргэдэх оюутан клуб. Жил бүр 20-40 оюутан элсүүлсэн байдаг бөгөөд өмнөх жилийн оюутнууд Эв нэгдлийн сүмийн гишүүд болсон байдаг. Дэлхийн энх тайвны төлөөх шашин хоорондын холбоо Олон улсын чуулган нэртэй Мүүний зохион байгуулдаг хурлуудад манай улс төрчдийг урхидан явуулдаг байгууллага...Мацумуто сан гэж япон хүн олон жил тэргүүлсэн..

КАРП

Эв нэгдлийн хөдөлгөөний гол цөм хүч юм. Мүүнийхэн хүсэл мөрөөдөлтэй залуус дээр дөрөөлөн улс төрийн хэт баруунжсан үзэл баримтлалыг эдгээр залуусаар дамжуулан түгээж байна. КАРП нь МУИС, ХААИС, ШУТИС зэрэг сургуулиудад идэвхтэй уйл ажиллагаа явуулж байна. КАРП аар дамжин орж ирсэн залууст шууд Мүүний номлол заадаггүй..Жинхэнэ хайр гэж юу болох, жинхэнэ гэр бүл гэж юу болох, амьдралын зорилгоо тодорхойлох зэрэг лекцүүд ордог. Солонгос улсад КАРП-ын залуусын чуулган болдог ба үүнд манай залуус олноороо оролцсон болно.

ХАРП

10 жилийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага. ХАРП-ийн гишүүд 10 ангиа төгсөөд КАРП-д ордог. ХАРП-ийн гишүүдийг Баянгол зусланд амраах нэрээр хичээл ордог. Мүүнийхэн үзэл санаагаа балчир өсвөр үеийнхэнд тулгаж байгаа ба Олон улсын боловсролын сангаас олон янзын ном, гарын авлага хэвлүүлж эхэлсний дотор ариун гэр бүл, ёс зүйн сэдэвтэй ном голчилдог.Зүрх сэтгэлийн дуулал нэртэй номыг өсвөр үеийнхэн уйлан байж уншдаг ба тэр номонд эмзэг нарийн сэтгэл хөндсөн зүйл их бичигдсэн байдаг. Энэ ном сургуулиудын номын сангаар үнэгүй тараагдсаар ирсэн. Хими биологийн багш нарыг Мүүнийхэн татаж чадсан ба эдүгээ зарим сургуульд гэр бүл ёс зүйн хичээл орж байна.

Global Peace Festival Foundation

БШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын ярьсан зүйл цахим ертөнцөд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан асуудлыг энэ удаад хөндөж байна. Б.Насанбаяр нь Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүн хүү Хён Жин Мүүны санаачилсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын “Global peace youth Corps” хэмээх салбар нэгжийн Монгол дахь ерөнхийлөгч, салбарын захирлаар ажиллаж байсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

2011 оны 11 дүгээр сарын 24-27 өдрүүдэд Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 30-нд гаргасан 239 дүгээр тогтоол ёсоор бол "Дэлхийн монгол туургатны энхийн их наадам" харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад суваг, сурвалжаар явуулж байгаа зар сурталчилгаагаар бол "Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам"-ын зохион байгуулагчаар Б.Насанбаярын ажиллаж байсан төдийгүй тэрээр "Дэлхийн энхийн их наадам" ТББ Монгол Улсад бүртгэлтэй Сан Мён Мүүн хүү Хён Жин Мүүн хэмээх солонгос хүний үүсгэн байгуулсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын манай улс дахь салбарын тэргүүн гэдгээ хэлж танилцуулсан байдаг. "Дэлхийн энхийн их наадам сан"-н АНУ-ын иргэн Хён Жин Мүүны эцэг Сам Мён Мүүн бол энхтайвны хөдөлгөөний нэгэн урсгалыг үндэслэгч гэж тодотгож байжээ.

УА-т залгамжлагч нэртэй холбоо 2006, 2007 онд маш идэвхтэй ажилладаг байсан. Дунд сургуулийн даруухан, сурлага сайтай, амьдралын тvвшин доогуур, дунд, сайн янз бvрийн хvvхдvvд явдаг байсан. Одоо энэ үйл ажиллагаа бол зүсээ өөрчилсөн клуб, холбоо ТББ болчихсон яваа. Өсвөр насны хvvхдvvдийн сэтгэл зvйн эмзэг хувирамтгай vеийг ашиглан урвуулж чаддаг нь аймшигтай. Захын Мүүний цуглаанд явдаг, сүмийн үйлчлэл үзүүлдэг байсан хүнээс Б.Насанбаярыг асуу, тэд бүгд түүнийг танина, ихэнх нь "Багш" аа гэж дууддаг. Мүүний тархи угаалтад автаж яваад түүний үнэн нүүр царайг олж харж төөрөгдлөөс ангижрсан олон залуус бий. Тэд надад хангалттай мэдээлэл дамжуулдаг.

МҮҮН МОНГОЛЫН УЛС ТӨРД

Мүүнийхэн улс төрчдийг урхидан өөрийн болгох асуудалд анхнаасаа анхаарал тавьсан ба амжилттай ажиллаж байгаа болно. Мүүнийхэн олон улс төрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан. Мүүнийхэнд өөрсдөө мэдэлгүй ашиглуулсан улс төрчид бас их байдаг.

Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, С.Баярцогт, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооны ерөнхийлөгч Ша.Батбаяр, Сүхбаатар дүүргийн Ц.Цогзолмаа, Монгол Улсын бүх л ерөнхийлөгчид хамрагдсан байдаг. Мөн одоогийн Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр Мүүний эхэн үеийн төлөөлөгч болно.

Мүүний дундаршгүй хөрөнгийн эх үүсвэрүүд

Мүүний олон тооны төрийн бус байгууллагууд олон сайхан нэрийн дор ажиллаж байна. Мүүнийхэн дэлхий дээрх томоохон зэвсгийн, загасны, чулууны үйлдвэрүүдтэй. Мүүнийхэн Хүн орхоодойн үйдвэрлэл худалдааны дийлэнхийг гартаа оруулжээ. Өдөрт 18.00 цаг хөлс хүчгүй ажиллах Мүүний залуу арми эцэгтээ их хэмжээний хөрөнгө мөнгийг босгож өгдөг ба энэ наймаа татвар, нийгмийн даатгал, нөт төлөгдөхгүйгээр хийгдэж байна.

Энэ бүхэн бол оюун санааны, бие махбодын БООЛЧЛОЛЫН нэн орчин үеийн зүсээ хувиргасан хэлбэр гэж үзэж байна. Монголчууд бидний үр хүүхдийг оюун сэтгэлгээгүй, төрсөн эцгийгээ ч эцэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, харийн гэр бүлийн хоёр хүнийг миний төрсөн эцэг эх гэж үздэг, тэднийхээ төлөө юм ч хийхээс буцдаггүй ЖИНХЭНЭ МАНКУРТ боол болгон хувиргаж буй энэ бурангуй явдлыг хараад жирийн нэгэн монгол эх үгээ хэлэхийг, түмэн олон сануулан сэрэмжлэхийг хүссэн билээ. Бидний үр хүүхдийг хэрвээ ийм хувь заяа хүлээж буй бол бид өнөөдөр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ золин эрмэлзэн тэмүүлэхийн утга учир алга болж байна.

МҮҮНИЙН ШАШНЫ САЛБАРУУД:

 

Байгуулагын нэр

Хариуцсан ажилчдын тоо

Байрлал

Тайлбар

1

Эв нэгдэлийн сүм

 

БЗД, 13-р Хороолол

Дархан, Эрдэнэт, Ховд, Дорноговь, Дорнодод салбартай

2

Удирдах төв

6

БЗД, 13-р Хороолол

Байгууллагууд нь үйл ажиллагааны тайлангаа сар жилээр гарган тайлагнадаг

Санхүүжилтээ авдаг

3

Дэлхийн Энхтайвны Төлөөх Монголын Эмэгтэйчүүдийн xолбоо ДЭТТМЭX

2

Сүхбаатар дүүрэг

 

4

Дэлхийн Энхтайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо ДЭТТМГБХ

7

Сүхбаатар дүүрэг

Дэргэдээ “Ёсзүй-Эх орон” клубтай. Клубийн оюутнуудад тэтгэлэг олгодог

5

Яргуй цэцэрлэг

6

Дарь Эх

 

6

Олон улсын Боловсрол Сан ОУБС

5

ХУД 19-р хороо 14-р Байр

Дэргэдээ оюутан клубтай. Хөдөө орон нутгаас тэргүүний сурлагтай оюутан сонгож аван тэтгэлэг олгодог

7

Дэлхийн Энхтайвны Төлөөх Олон улсын Шашин хооромдын Монголын Холбоо ДЭТТОУШХМХ

5

ХУД 19-р хороо 14-р Байр

УЙX-ын гишүүд болон нэр нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажилладаг

8

Соёлын хэлтэс

7

ХУД 19-р хороо 14-р Байр

гадагшаа үйл ажиллагаа явуулдаггүй. Дотоод байгууллага

9

Энхийн Tөлөө Үйлчлэхүй ЭТҮ

4

ХУД 19-р хороо 14-р Байр

Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг

10

Залгамжлагч Холбоо

8

ХУД 19-р хороо 14-р Байр

10-н жилийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг

11

Залуучуудын Холбоо

3

ХУД 19-р хороо 14-р Байр

Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Сүмийн үйл ажиллагаанд нэрийг нь ашигладаг

12

“Агуу Үндэстэн” сонин, солонгос хэл, дээрх сар тутмын сэтгүүл

3

ХУД 19-р хороо 14-р Байр

Эрхлэгч Цэндмаа нь СБД-н гадаад хэргийн албанд ажиллаж байгаа.

13

Тонг-Ил-Мүү-До

2

БЗД, 13-р хороолол

Бие хамгаалах урлаг

14

МАСТ &МУИС “CARP”

 

Цүхбаатар Дүүрэг

Оюутан CARP

15

“Зуун Наст” эмнэлэг

 

ЧД, Тээврийн товчооны дэргэд “Дэм” худалдааны төвийн 2 давхарт

 

16

“Дэм” худалдааны төв

3

ЧД, Тээврийн товчооны дэргэд

Эмийн сан, дэлгүүр, хоолны газартай, павилон түрээсэлдэг

17

Чамзоне гоо хүрээ гоо сайхны газар

 

СУИС-ийн эсрэг талд байрладаг