ХЯТАДЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ 500 НЭРТЭЙ БРЭНДҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛСЭН XCMG

Xuzhou Construction Machinery Group ХХК (XCMG) нь 1989 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд дэлхийд хамгийн томд тооцогддог барилгын машин механизмын компани юм.

Xuzhou Construction Machinery Group ХХК (XCMG) нь 1989 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд дэлхийд хамгийн томд тооцогддог барилгын машин механизмын компани юм. Хятад улсад хамгийн том, хамгийн нөлөө бүхий өрсөлдөөнтэй үйлдвэрлэгчдийн нэг болох XCMG нь  Хятадын барилгын машины үйлдвэрийг тэргүүлдэг.

XCMG нь БНХАУ-ын 500 томоохон компаниудын жагсаалтын 65-д, 100 том үйлдвэрлэгчдийн жагсаалтын  44-т,  дэлхийн 100 том машин үйлдвэрлэгчдийн жагсаалтын хоёрт жагсаж байна.

XCMG нь  Шүгоны барилгын машин ба шинжлэх ухаан, технологийн үйлдвэр буюу “Xugong Construction Machinery Science & Technology” гэдэг үгийн товчлол юм. БНХАУ-ын Зянсу мужийн Шюйжоу хотод  1943 онд үндсэн суурь нь тавигдсан бөгөөд түүхэн замналаа гурван үед хуваадаг. Үүнд,

  • 1943-1988 он. “Хүнд цаг үе”
  • 1989-1998 он. “Эрэл хайгуулын үе”
  • 1999 оноос өнөөг хүртэлх үеэ “Эрс шинэчлэлийн үе” гэж ангилж үздэг байна.

Он цагийн хэлхээс

1957 он. Барилга угсралтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд анхны цамхагт кран, XCMG-ийн анхны алхам.

1960 он. XCMG БНХАУ-д анхны 10 тонны уурын хөдөлгүүрийг амжилттай боловсруулсан.

1963 он. XCMG БНХАУ-ын анхны 5 тонн зөөврийн кран үйлдвэрлэсэн.

1976 он. XCMG Хятад дахь хамгийн анхны гидравлик, гидравлик краны QY16 загварыг бүтээжээ.

1982 он. XCMG Хятад дахь анхны бүрэн гидравлик нэг цилиндртэй дугуй vibrator CA25 загварыг бүтээжээ.

1989 он. XCMG Хятад дахь анхны өндөр түвшний асфальтваторыг амжилттай боловсруулжээ.

1989 он. XCMG аж үйлдвэрийн анхны корпораци болон шинэчлэн байгуулагджээ.

1995 он. XCMG нь 160 тонн өргөгч хүчин чадалтай дэлхийн хамгийн том кранаа амжилттай бүтээжээ.

1996 он. Shenzhen Stock Exchange дээр XCMG-ийн хувьцаа борлогдож эхэлсэн.

1999 он. XCMG-ийн түүхэн шинэ хуудас нээж, "Компанийн засаглалын долоон тусгай цэг" -ийг хэрэгжүүлсэн бөгөөд  менежментийн шинэ баг нь үйлдвэрлэл, санхүүгийн сахилга батыг сайжруулах зорилготой ажиллаж эхэлсэн.

2000 он. XCMG  Удирдлагын Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, гурав дахь үеийн ZL50G дугуйт ачигчийг зах зээлд гаргасан.

2000 он. XCMG нь боловсон хүчин, цалин хөлс, зохион байгуулалтын шинэчлэл, бизнесийн үндсэн чиглэлийг өөрчлөх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг хэд хэдэн чухал шинэчлэлийг эхлүүлсэн.

2002 он. XCMG нь Хятадад анхны QAY25 кранаа бүтээсэн.

2003 он. XCMG Хятадын барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэх корпораци болж, үйл ажиллагааны орлого, борлуулалтын орлого 10 тэрбум юанаас давсан.

2011 он. XCMG нь дэлхийн хамгийн том таван барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг боллоо.

2011 он. XCMG компанийн ET110-ийн stepper mining excavator нь Хятадын шинжлэх ухаан, техникийн дэвшлийн хоёрдугаар зэргийн шагналыг хүртсэн.

2012 он. Зянсу мужийн Xuzhou хотод  нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалттай барилгын тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэн нээгдэв. XCMG нь аажмаар шинжлэх ухаан, технологийн дэвшлийн дэлхийн системийг аажмаар бий болгож байна.

2012 он. XCMG  краны үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлж байна.

2012 он. Дэлхийн хамгийн том ил уурхайд зориулсан DE400 ачааны машин угсрах шугам ашиглалтанд оров.

2013 он. Европын Судалгааны Төв XCMG нь Герман улсын Дусселдорф хотод нээгдэв. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй ажилладаг болов.

2013 он. XCMG нь дэлхийн хамгийн том  "Crane # 1" нэртэй 4000 тонн крантай кранаа бүтээсэн.

Технологийн хүчин чадал

XCMG –ийн дэвшилтэт технологиудыг шингээж бүтээсэн 2000 тонны даацтай бүх төрлийн кран, 4000 тонн мөлхөгч кран, 100м галын машин (Азид хамгийн өндөр), дөрөв дэх үеийн  зам, барилгын смарт тоног төхөөрөмжүүд нь дэлхийн барилга угсралтын салбарт ихээхэн нөлөө үзүүлж байна. XCMG одоогоор 2,156 патенттай, үүнд 164 патент, 100 гаруй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөгжүүлсэн технологийн шинэчлэл нь дэлхийн зах зээлд амжилттай хэрэглэгдэж байна.

Бүтээгдэхүүн

  • Өрөмдлөгийн техник Bogie
  • Гүүрний барилгын ажлын тоног төхөөрөмж
  • Өөрийгөө өргөх өрмийн машин
  • Кран
  • Замын машин
  • Бетоны машин
  • Дугуйт ачигч, ковш
  • Экскаватор
  • Гал командын машин
  • Хүнд даацын ачааны машин
  • Хог ачих, тээвэрлэх, буулгах автомат машин
  • Уул уурхайн машин
  • Өргөгч крантай машин
  • Хэвтээ чиглэлтэй өрөмдөгийн машин
  • Сэрээт ачигч буюу по

Борлуулалтын сүлжээ

Дэлхий даяар хөгжлийн стратегийг хэрэгжүүлж эхэлснээр XCMG нь 174 улс орон, 280 гаруй гадаад төлөөлөгчийн газруудыг хамруулан борлуулалтын сүлжээгээ байгуулж, маркетингийн үйлчилгээг харилцагчдад хүргэж байна. Жилийн экспортын хэмжээ 1.6 тэрбум ам.доллараас давсан бөгөөд энэ үзүүлэлт XCMG 26 жилийн дараалсан салбарын тэргүүлэгч хэвээр байлгаж байна. Одоогийн байдлаар XCMG нь таван төрлийн машин механизмын хятадын хамгийн том экспортлогч бөгөөд дэлхийн тэргүүлэх ачааны автомашины кран, хүнд даацын дугуйг борлуулдаг.

XCMG-ийн түнш:

Монгол Хятадын Хамтарсан “Хүдэр Зэв” Ххк

中蒙合资“呼德尔哲别”有限公司

                                                                                                Улаанбаатар-17032. Жулчны гудамж-42. ш.х-401-36.

                                                                                                              www.khuderzev.khas.mn 

                                                                                                                                                       77127979 99105177 95987979