Спорт

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсныг дэвжээний ояката Исэгахама нь өчигдөр өглөө мэдэгдэж, хүсэлтийг нь Японы сүмогийн холбоонд хүргэж өгчээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ гэж өнөөдөр өглөө Японы хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өчигдөр 16:30 цагт Чингис хаан онгонцны буудалд буусан даруйдаа хоёр бөхийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Тотторид болсон орон нутгийн тэмцээний дараахан мэргэжлийн сүмод барилддаг монгол бөхчүүдийн дунд үл ойлголцол үүсч улмаар Таканоива А.Баасандорж толгойдоо бэртэл авсан тухай мэдээлэл Японы хэвлэлүүдийн гол сенсааци болж байна.

Индонезийн хөл бөмбөгийн “Персела Ламонган” багийн хаалгач Чойрул Худа өнгөрсөн бямба гарагт болсон лигийн тэмцээний үеэр багийнхаа нэг гишүүнтэй мөргөлдсөний улмаас нас баржээ.

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, Лионель Месси болон Неймар нар сүүлийн шатанд тунаж үлджээ.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад туслах зорилгоор уг олимпийн наадмыг зохион байгуулах хороонд Өмнөд Солонгосын банкууд 20 тэрбум вон буюу 17.7 сая доллар хандивлахаар шийджээ.

Нийслэлийн ахмадын хорооноос Олон Улсын Ахмадын баярыг угтан есөн дүүргийн ахмад тамирчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Гавьяат багш Ц.Шоовдорын нэмэржит энэхүү тэмцээнд нийт 140 ахмад тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Ирэх жил Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд маргаашнаас эхлэн энэ сарын 24 хүртэл Улаанбаатар хотноо болно.

Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод 16 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд эх орноо төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын гурав дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө.

АНУ-ын Техас муж улсын тэрбумтан Тилман Фертита “Хьюстон Рокитс” багийг 2.2 тэрбум доллароор худалдан авлаа гэж Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA мягмар гарагт мэдэгдлээ.

ВАШИНГТОН. /CNN/. Өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д 130-аад улс орны 700 гаруй жүдоч, тэдний дотор Монголоос 18 жүдоч оролцсон юм. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллага болох СNN телевиз мягмар гарагт буюу өчигдөр “Энэ ДАШТ-ээс онцлох 5 зүйл” гэсэн гарчигтай мэдээлэл гаргасан байна. "Онцлох 5"-ын гуравдугаарт нь Монголын жүдочид бичигджээ.

Дэлхийн цэргийн спортын холбоо “Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Японы жүдочдын алтан медалийн цувралыг зогсоолоо.

Шатрын дэлхийн цомын тэмцээний шагналын сан 1 сая орчим доллар байх ажээ. Энэ тухай хэвлэлийн хурал дээр Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов мэдэгджээ.

Оросын шигшээ баг Парисын бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг ч алтан медаль авч чадаагүй нь 2005 оноос хойшхи хамгийн муу амжилт болж байгаа ажээ. Францын нийслэлд болсон ДАШТ-ээс оросууд таван мөнгө, таван хүрэл медаль авсан байна.

Хурмастын хур бороо элбэгшсэн зуны адаг сарын цагаан морин өдөр хотоос холгүйхэн орших Төв аймгийн Архуст сумын ард иргэд адууны наадмыг гурван өдөр үргэлжлүүлэн хийлээ.

Английн хөлбөмбөгийн “Манчестер сити” клуб “Арсенал” клубын довтлогч Алексис Санчесыг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Британийн “The Telegraph” сонинд мэдээлжээ.

Лондон хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт уралдааны явцад бэртсэнээр Их Британийн баг түрүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.

Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй "Garuda" клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Гардан тулааны дэлхийн наадмын аварга тамирчин юм.