С.Баярцогтыг яллагдагчаар татжээ

Хорих 461 дүгээр ангид хоригдож буй Сангийн сайд асан С.Баярцогтыг суллах эсвэл цаашид хорих эсэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралд С.Баярцогт хорих ангиас онлайнаар оролцсон бөгөөд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн үзэж, 30 хоногоор хорихоор болов.
 АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогтоос гадна Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Татварын Ерөнхий газрын дарга асан Н.Ариунсанг суллах, хорих эсэх шүүх хурал ч өнөөдөр болж байна.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс мэдүүлэг авахаар прокурорын газраас дуудах хуудас хүргүүлээд буй. Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авах аж.