БАЙГАЛЬД ТӨРСӨН ЗУРГИЙГ 54 САЯ ХҮН ҮЗЖЭЭ

Америкийн Юта мужийн Парк Ситид амьдардаг Симона Сарбер гэгч энэ бүсгүй төрж байгаа бичлэгээ “Юүтюб” дээр байршуулсныг нь 54 сая хүн үзсэн байна.

 Эмэгтэй нь онгон байгальд, олон зууны тэртээ төрдөг байсан аргаар уулын горхины хажууд төрсөн явдал хүмүүсийн анхаарлыг ингэж ихээр татсан гэнэ.

 Бичлэг дээр дөрөв дэх охиноо гарах явцыг харуулсан бөгөөд энэ үед Сарбер нь гэр бүлийн хамт Австралид байсан аж.

 Олон хүн явдаг бохирдол ихтэй байсан тул наран шарлагын газруудаас шууд татгалзсан аж. Тэгээд найз нарынхаа зөвлөсөнөөр Квинсленд мужид ой дахь горхины хажууд төрсөн нь энэ аж.

 

458958