Дулаан хангамжийн ажлын 328.4 сая хөрөнгийг шийдвэрлэв

Дулаан хангамжийн ажлын 328.4 сая хөрөнгийг шийдвэрлэв

 
 
 

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны долдугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны долдугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийн төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт  даалгав.

Батлагдсан хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон байна.
эх сурвалж; gogo.mn