Монголбанк 4 дүгээр сард 988.8 кг алт худалдан авлаа ​


Монголбанк 2018 оны эхний 4 сарын байдлаар 3.3 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 3 тонн алт авч байснаас 257 кг буюу 8 хувиар өслөө. Тэгвэл 4 дүгээр сард худалдаж авсан алтны хэмжээ 988.8 кг –д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсч 27 хувь буюу 209.4 кг-аар илүү дүнтэй байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 102,536.15 төгрөг байлаа.