4 настай охины бугуйндаа хийсэн резин арьсанд нь шигдэж "ургажээ"

Хятадын Аньха мужийн нэгэн гэр бүлийн 4 настай охины бугуйнд шигдсэн резин арьсан дор нь томорч эхэлснийг мэс заслын аргаар авсан байна. Энэ тухай Daily Mail мэдээлжээ. Охины гарт овгор зүйл үүсч өвчилснийг түүнийг асарч байсан эмээ, өвөө нь энэ оны нэгдүгээр сард анзаарсан байна. Хэдийгээр охин энэ зүйл нь өвдөж байгаа тухай эмээ өвөөдөө байнга хэлж байсан ч тэд тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, өөр мужид ажилладаг аав ээжийг нь иртэл хүлээхээр болжээ. Ингээд эцэг эх нь ирсэн даруйдаа эмчид хандсан гэнэ. Тэд охины гарын арьсан дор резинэн бугуйвч томорч байгааг мэдэх хүртлээ хэд хэдэн эмнэлгээр оржээ. Оношийг анх илрүүлсэн эмч нар энэ резинийг охин зургаан сарын өмнө гартаа хийсэн гэж үзсэн байна. Хэт авиан эхо аппарат эмч нарын таамаг зөв гэдгийг баталгаажуулсан учраас охины арьсан дор томорч байгаа резинийг яаралтай мэс ажилбараар авсан тухай эх сурвалж мэдээлжээ.