Яармагийн шинэ гүүртэй холбогдуулж зам хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 09-ний 22:00 цагаас есдүгээр сарын 03-ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тиймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.