Энэтхэгийн тэмцэгч эмэгтэй 16 жилийн өлсгөлөнгөө зогсоолоо

Тэрээр энэтхэгийн хойд нутгийн Кашмирын бүсэд үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг эсэргүүцэн одоогоос 16 жилийн өмнө буюу 2000 оны 11 дүгээр сараас нойтон өлсгөлөн зарласан юм. Тэр цагаас хойш түүнийг хамарт нь гуурс шургуулан хооллосоор байсан ажээ.

Энэтхэгийн тэмцэгч эмэгтэй 16 жилийн өлсгөлөнгөө зогсоолоо

 

Энэтхэгийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг Иром Шармила 16 жилийн өлсгөлөнгөө зогсоолоо. Тэрээр энэтхэгийн хойд нутгийн Кашмирын бүсэд үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг эсэргүүцэн одоогоос 16 жилийн өмнө буюу 2000 оны 11 дүгээр сараас нойтон өлсгөлөн зарласан юм. Тэр цагаас хойш түүнийг хамарт нь гуурс шургуулан хооллосоор байсан ажээ.

“Манипурын төмөр хатагтай” хэмээн алдаршсан Шармила Энэтхэгийн зүүн хойд нутгийн алслагдсан Манипур мужийн төв, төрөлх нутаг Импхал хотдоо цугласан олон сэтгүүлчдийн өмнө зөгийн бал долоосноор 16 жил үргэлжилсэн эсэргүүцлээ зогсоосон байна. Тэрээр одоо 44 настай бөгөөд “Би зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг өөрчлөхийн тулд эрх мэдэлтэй болохыг хүсч байна. Манипур мужийн захирагч болохыг хүсч байна” хэмээгээд 2017 оны эхээр болох мужийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Түүний эсэргүүцэж буй зэвсэгт хүчний тусгай эрхийн хуульд, Кашмирын бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд иргэдийг босогч хэмээн сэжиглэсэн тохиолдолд анхааруулж, сануулахгүйгээр шууд гал нээх эрхтэй гэх мэт цэргийн эрхийг хэт  нэмэгдүүлсэн олон заалттай ажээ.