Ногоон бүсэд малаа оруулсан иргэдийг торголоо

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор Дархан хот болон сум, суурин газрын ногоон байгууламжид мал, амьтдыг оруулахгүй байх хорио цээрийн бүс нутгийг тогтоож өгсөн байдаг. Улмаар хорио цээрийн бүс нутагт мал амьтдыг оруулсан тохиолдолд мөнгөн торгууль оногдуулахаар болсон

Ногоон бүсэд малаа оруулсан иргэдийг торголоо

 

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор Дархан хот болон сум, суурин газрын ногоон байгууламжид мал, амьтдыг оруулахгүй байх хорио цээрийн бүс нутгийг тогтоож өгсөн байдаг. Улмаар хорио цээрийн бүс нутагт мал амьтдыг оруулсан тохиолдолд мөнгөн торгууль оногдуулахаар болсон. Тухайлбал бод малаас 50 мянга,  бог мал нэг бүр нь 20 мянга, гахай амьтад 30 мянган төгрөгөөр торгож байхаар тогтоож нийтэд зарлаж мэдэгджээ. Гэтэл мал бүхий иргэд санаатай, санамсаргүйгээс болж малаа хариулгагүй орхиж хотын ногоон байгууламжийг ихээр сүйтгэх болсноос үүдэн морин эргүүлүүд гаргаж эхэлжээ. Улмаар Дархан хотын гацууран төгөл орчмоос 20 гаруй үхрийг нийтийн аж ахуйн үйлдвэрийн газрын малын хашаанд хашиж малаа хариулагагүй орхисон иргэдэд мөнгөн торгууль оногдуулсан байна. Цаашдаа малчид мал бүхий иргэд малаа хариулгагүй орхихгүй байхыг анхаарууллаа.