Уулзалтаар Увс аймгийн нисэх онгоцны буудал болон хилийн боомтуудыг олон улсын статустай болгох саналыг Тува улсын тэргүүн Ш.В.Кара-Оол тавьсан юм. Түүний энэхүү саналын хариуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газар хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор хил орчмын боомтуудыг олон улсын статустай болгох ажлыг эхлүүлсэн. Ерөнхий сайд саяхан баруун аймгуудад ажиллах үеэрээ Увс аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох асуудалд анхаарч ажиллах үүрэг өгсөн. Тиймээс энэ асуудал удахгүй шийдэгднэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Мөн энэ үеэр хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, ан агнуурын асуудлаар туршлага солилцох зэрэг асуудлаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа 2 тал харилцан санал солилцлоо.