Дрифтийн ертөнцөөс дахин нэг шинэ клип мэндэллээ

Авто спорт сонирхогчдын хамгийн дуртай төрлийн нэг болох дрифтийн спорт нь Монголд сууриа тавиад удаагүй боловч томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, энэ хэрээр дрифт сонирхогч залуусын тоо улам нэмэгдсээр байна. Монголд дрифтийн спортыг анхлан хөгжүүлж ирсэн залуус дотоодын томоохон хамтлаг дуучидтай хамтран өөрсдийн ур чадвар болоод дрифтийн гайхамшгийг сурталчилсан дуу клип цөөнгүй бүтээснээр олонд танигдаж одоог хүртэл зарим дуунууд нь эгшиглэсээр, залуусын дунд хит болсон хэвээр байгаа билээ

Авто спорт сонирхогчдын хамгийн дуртай төрлийн нэг болох дрифтийн спорт нь Монголд сууриа тавиад удаагүй боловч томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, энэ хэрээр дрифт сонирхогч залуусын тоо улам нэмэгдсээр байна. Монголд дрифтийн спортыг анхлан хөгжүүлж ирсэн залуус дотоодын томоохон хамтлаг дуучидтай хамтран өөрсдийн ур чадвар болоод дрифтийн гайхамшгийг сурталчилсан дуу клип цөөнгүй бүтээснээр олонд танигдаж одоог хүртэл зарим дуунууд нь эгшиглэсээр, залуусын дунд хит болсон хэвээр байгаа билээ.

 

Тэгвэл энэ жил дрифтийн ертөнцөөс дахин нэг шинэ уран бүтээл мэндэлсэн нь реппер Desant болон Буриад улсын бидний сайн мэдэх  Хатгуур зүү /DZE X/, Сарина /Saryuna/ нарын хамтарсан Drift Empire клубын Empire дууны клип юм. Энэ дуу нь Desant, Хатгуур зүү /DZE X/ Cарина /Saryuna/ нарын хамтарсан анхны уран бүтээл бөгөөд сүүлийн үед тэдний бүтээлүүд Буриад улсад онцгой хит болсоор байна.  Empire буюу “Эзэнт гүрэн” гэх утгатай энэ дууны клипний найруулга дээр буриад уран бүтээлч Даши Тогмитов ажиллажээ.

 

ММСАМХолбооны дэргэдэх Drift Empire клуб нь дрифтийн чиглэлээр бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд тамирчид нь дотоод болон гадаадын дрифтийн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог шилдэг тамирчидтай клубуудын нэг юм. Тус дууны клипээр залуус дрифтийн спортын хөгжил, нэр хүнд, тамирчдын ур чадварыг харуулахыг зорьсон бөгөөд та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.