Йоко Оног магтав

Домогт “Beatles” хамтлагийн ахлагч Пол Маккартни “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Жон Ленноны эхнэрийг талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 Тэрбээр “Йоко Оно  бид хоёр их сайн харилцаатай. Тэр бидний хажууд байсан учир бид сайн уран бүтээл гаргадаг байлаа. Леннон өдөр бүр эхнэрээсээ эрч хүч авдаг байсан. Үнэнийг хэлэхэд Оногоос гэрэл цацардаг байсан юм. Түүнтэй холбоотой олон таагүй мэдээ мэдээлэл байдаг. Гэхдээ тэр бүхэн худлаа. Тэр бол  сайн эмэгтэй байсан” гэж хэлжээ.

 2000 оны эхээр дуучин эр хамтлагийнхаа гишүүний эхнэрийг “биеэ үнэлэгч” хэмээн хэлсэн билээ. Уг ярилцлагын дараа Маккартни, Оно хоёрын дунд таагүй харилцаа үүссэн юм.