Усанд осолдсон хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Амралт, аялал зугаалгаар явах үедээ гол ус гатлахдаа болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулав.

 Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо үргэлжлэн орсон борооны улмаас иргэд ус, шаварт суух нь нэмэгджээ. Тухайлбал, Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн нутаг дэвсгэр Тамирын голоор гарч байсан автомашин голд сууж улмаар нэг хүн усанд урссаныг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Харганатын-Ам гэдэг газар УАЗ-469 загварын улсын дугаартай  автомашин, Халиун сумын Улаан хаданд Land-200 загварын автомашин шаварт суусан дуудлага энэ сарын 09-нд иржээ. Айгийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, гол, шаварт суусан автомашинуудыг татан гаргасан байна.