ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтад 18 хүүхэд 800 оноо авчээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна.
Шалгалтын дүнг http://list.eec.mn/ сайтаар орж үзнэ үү.

Монгол хэл, бичгийн шалгалт дээр хамгийн дээд оноо болох 800 оноог Улаанбаатар хотын гурван хүүхэд авсан бол орон нутагт нийт 15 хүүхэд авчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймагт гурав, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговьд нэг, Увс аймагт хоёр, Хэнтийд гурав, Хөвсгөлд гурав, Өвөрхангай аймагт нэг хүүхэд байна.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой байдаг.

Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байсан юм.