УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд орж ирлээ

Хязаалан насны хурдан морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд орж ирлээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ

Айргийн дөрөвт: Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ

Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ айргийн тавд орж ирлээ.