Санхүүгийн зохицуулах хороооны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо өчигдрийн хуралдаанаараар тус хорооны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталлаа.
Өмнө нь ажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан юм. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга нарын тоо бараг гурав дахин цөөрч байгаа юм.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн хэт данхайсан бүтцийг зохистой болгож, бодлогын нэгдмэл байдал, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, харилцан уялдаатай, хүнд сурталгүй, шуурхай явуулах, ажил үүргийн давхардал, хийдэлгүй байх зарчмыг гол болгож, ажлын үр дүнг сайжруулах, салбарын хөгжлийг хангах зөв тогтолцоог бүрдүүлэх шалгуур тавьжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогыг баримталсан байна.

Эх сурвалж http://www.info.mn