Ховдын Буянт суманд боом гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Энэ сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар боом өвчнөөр гурван үхэр, нохой шувуу үхсэн бөгөөд сэг зэмийг нь мэргэжлийн байгууллагууд булж устган, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ шуурхай авсан байна.

Мөн тус багийн 26 өрхийн 1600 үхэрт вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон, шуурхай арга хэмжээ авснаар нэмж мал хорогдоогүй байна. Иймд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх үүднээс онцын шаардлагагүй бол тус газарт зорчихгүй байхыг анхааруулжээ.