Нөхөн сэргээлт нэрийдлээр Байдраг Мандлын голд олборлолт явагдаж байна

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Мандалын Бөөрөг хэмээх газарт хууль бусаар алт олборлож буй үйл ажиллагааг эсэргүүцэн Байдраг голыг даган нутагладаг 5 сумын иргэдийн төлөөлөл болсон "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас байгаль орчин, гол усаа хамгаалах малчид, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангах үүднээс сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ.
 
 
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга нартай нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх агуулга бүхий гэрээг байгуулан "Жамп” ХХК-ний 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд "Агьхаарвист” ХХК хууль бус алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн шүүхийн гүйцэтгэх газраасалт олборлолт хийхийг хориглосон "Жамп” ХХК нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын зөвшөөрөл, гарын үсгийг нь авсан гэх тайлбартайгаар 020399 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хууль бус алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ.
 
Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж буй "Агь хаарвист” ХХК нь Бөөрөгийн гол дотор алт олборлож байгаа, мөн "Жамп” ХХК нь Бөөрөгийн голын хажууд олборлолт хийж алт угаасан бохир усаа Бөөрөгийн голруу шавхан улмаар Мандлын голоороо дамжин Байдрагийн голруунийлж нийт 5 сумыг ундалдаг Байдрагийн голын эхийг бохирдуулж байгаа хэмээв.
 
ТББ-ын төлөөлөгч нарын хэлснээр "Уг газруудад ТТБ-аасөгсөн албан бич