Зургаан настануудыг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх юм байна. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй аж. Сургуулийн өмнөх боловсролд 92900 хүүхэд суралцаж байгаагаас бэлтгэл бүлгийг 22292 хүүхэд төгсчээ. 2016-2017 оны нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27629 хүүхэд элсэх судалгаа гарсан байна.