Хөлбөмбөг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байгаа бөгөөд 6 дугаар сарын 10-нд ашиглалтад оруулна.

Индонезийн хөл бөмбөгийн “Персела Ламонган” багийн хаалгач Чойрул Худа өнгөрсөн бямба гарагт болсон лигийн тэмцээний үеэр багийнхаа нэг гишүүнтэй мөргөлдсөний улмаас нас баржээ.

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, Лионель Месси болон Неймар нар сүүлийн шатанд тунаж үлджээ.

Ирэх жил Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд маргаашнаас эхлэн энэ сарын 24 хүртэл Улаанбаатар хотноо болно.

Английн хөлбөмбөгийн “Манчестер сити” клуб “Арсенал” клубын довтлогч Алексис Санчесыг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Британийн “The Telegraph” сонинд мэдээлжээ.