ШОРОНГООС 500 ХОРИГДОЛ ОРГОН ЗУГТЖЭЭ

Бразилийн Сан-Даулу мужийн нэгэн шоронгоос 470 хоригдол зугтсан гэж Folha de Sao Paulo хэвлэл баасан гарагт мэдээллээ. Оргосон хоригдлын тоог өмнө нь 200-гаас доошгүй гэж мэдээлж байсан юм. 

Жардинополис хотын засан хүмүүжүүлэх байгууллагын хоригдлууд пүрэв гарагт оргон зайлсан юм байна.  Орон нутгийн цэргийн цагдаагийнхны мэдээлснээр бол хоригдлууд үймээн дэгдээгээд шоронгийн нэг жигүүрийг шатаасныхаа дараа зугтацгаасан гэнэ. Бразилийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээгээр одоогоор оргон зайлагчдаас 338 хоригдлыг бариад байгаа юм байна. Одоо 132 хоригдол баригдаагүй чөлөөтэй явж байгаа гэнэ. 

Эх сурвалж: www.assa.mn