Хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын байнгын хорооны гишүүдэд өгсөн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр зарим гишүүний зүгээс хуурамч шатахууны асуудлыг хөндөж, холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авахыг хүсэв.

Өгсөн мэдээллээр Засгийн газраас хуурамч шатахууны асууддлыг нягтлан шалгах Ажлын хэсэг байгуулсан ба холбогдох хяналт, шалгалтыг хийж эхэлжээ.