Олон Улсын спортын сэтгүүлчид 63 кг-ийн жинд С.Батцэцэгт бооцоо тавьж байна

USA Wrestling буюу АНУ-ын бөхийн спортын дээд байгууллага жил бүр ДАШТ, Олимпийн наадмын бөхийн төрлөөр олон улсын сэтгүүлчдийн дунд тааврын уралдаан зарладаг ажээ.

Тэгвэл Рио 2016 Олимпийн наадмын чөлөөт бөхийн гурван төрөлд буюу эрэгтэй, эмэгтэй, сонгомол барилдааны тааврыг энэ удаа зарласан байна.

Одоогоор АНУ, Канад, ОХУ, Японы 20 сэтгүүлч таавраа ирүүлээд байгаа юм.

Спортын сэтгүүлчид чөлөөт бөхийн эмэгтэй 63 кг-ийн жинд С.Батцэцэгийг түрүүлнэ гэж хамгийн олон буюу 7 таавар дэвшүүлсэн байна.

63 кг-ийн жинд түүний өрсөлдөгчид болох Японы Рисако Кавай 5, АНУ-ын Елена Пирожкова 3, Украины Юлия Ткачь 3, Канадын Даниел Лаппаж 2 санал тус тус авчээ.

Манай бусад жингийн бөхчүүдээс 58 кг-д П.Орхон 2, 69 кг-д О.Насанбурмаа 1 санал авсан байна.

Харин эрэгтэй бөхчүүдээс тааварт ганц ч нэр дурдагдаагүй байгаа юм.

 

Эх сурвалж: TeamUSA.org