Монгол Улс медалийн чансаагаар 52 дугаарт эрэмбэлэгдэж байна

Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн наадмын арав дахь өдрийн байдлаар Монгол улс медалийн чансаагаараа 52-р байрт бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар жудо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, Боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” клубын тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн эзэн болоод байна. Ийнхүү нэг хүрэл, нэг мөнгөн медалийн чансаагаар манай улс олимпийн наадамд оролцож буй 200 гаруй улс орны 52 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бол тэргүүн байруудад Америкийн нэгдсэн улс, Их Британи, Хятад зэрэг улс орнууд явж байна. Олимпийн наадмаас авсан медалийн тоогоороо мөн л Америкийн нэгдсэн улс 69 медалиар тэргүүлж явна.