Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын Миний шүтээн шүлгийг Н.Энхбаяр Ц.Нямдоржид зориулан ийн уншжээ./бичлэг/

 

Энхбаяр:  

Миний шүтээн Нямдорж

 Одоо больж дээ зайлуул Нямдорж
Ой ухаан нь уймраа, аймхай болж Нямдорж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж Нямдорж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж Нямдорж

Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж Нямдорж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж Нямдорж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож Нямдорж
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож Нямдорж

Ийм хүн байгаагүй юм шүү дээ Нямдорж гэж
Нямдорж тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн Нямдорж
Ийм болгосон хүн нь Энхбаяр  би байна.

Гэвч Энхбаяр чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй Нямдорж
Тэнгэр шиг уужим тэвчээртэй Нямдоржид  
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэй Нямдоржид  

Эгэлийн эгэл Нямдоржийг  Энхбаяр би шүтдэг юм.
Энхбаяр миний  бие  тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг Нямдорж
Элийрч  хүний нүдний булай Энхбаярыг  
Эвий дээ Энхбаяр  минь хэмээн энхрийлдэг
Нямдорж  миний шүтээн.

Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар Нямдорж миний шүтээн.
Өөр  юуг шүтэх юм бэ Энхбаяр би