БНХАУ, ОХУ, Монгол улс бүс нутгийн эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааг дэмжинэ

БНХАУ, ОХУ, Монгол улсын бүс нутгийн эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааг дэмжих форум Манжуур хотод амжилттай болж өндөрллөө.

Арванхоёрдугаар сарын 24-нд дөрөв дэх олон улсын форумыг БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн газар, Манжуур Олон улсын форум зохион байгуулах хорооноос амжилттай зохион байгуулж өндөрллөө. Тус форумыг Манжуур хотын Ардын өдөр тутмын сонин, Синьхуа агентлаг, CCTV, ОХУ-ын нэгдүгээр суваг, Улаанбаатар хотоос Монголын үндэсний телевиз, Зууны мэдээ сонин, public.mn сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилсан.

Форумд ШУА-ийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, их дээд сургуулиуд, бизнес эрхлэгчид 200 гаруй хүн гадаад худалдааны хөгжлийн төлөө хамтдаа санал солилцсон юм. 

Зочид санал нэгтэйгээр Олон улсын хамтын ажиллагааны "дагуух бүх замыг" дэмжих, хамтран Торгоны замын шинэ түүхийг бичиж илүү мэргэн ухаан, хүч чадлаар үнэтэй хувь нэмэр оруулах талаар мөн ярилцаж байлаа.

ОХУ-ын Байгаль нуур орчмын Засаг даргын орлогч Б.С Алиев Орос, Монголын талд хилийн худалдааны хөгжлийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, нэмэгдүүлэхийг хэлсэн үгэндээ дурдсан. Харин Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хэлэхдээ, Манжуур Олон улсын форум Орос, Монгол улсад чухал стратегийн ач холбогдолтой аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, соёл боловсролд анхааран гурван орны харилцааг улам бэхжүүлэх боломж болгосон хэлэлцүүлэг байхыг хүсэж байна гэсэн юм.