П.Ундармаа: ӨДӨР БҮР БИД ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ АМЬДАРДАГ

... Ажил бүтэмжтэй сайхан өдөр байнаа гээд угтсан эелдэг, золбоотой бүсгүйн ажлын өрөө ч бас  өвлийн  тэсгим хүйтнийг мартуулам халуун дулаан, бүтээлч залуусын яриа, хөөрөө ундарсан  өрнүүн байлаа. 

 

“Оюун ухааны “ШҮР” институmын тэргүүн, “Хүчирхэг эмэгтэйчүүд өөрийгөө бүтээдэг” Амжилтын группын админ, “Ухаалаг зорилгын хөтөчийн зохиогч, амжилтын дасгалжуулагч П.Ундармаа шинэхэн бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах ажлын үеэр нь түүний бүтээл, ажил,хувийн туршлагаас уншигчиддаа сонирхуулахаар зорин цөөн хором уулзлаа.

Сайн байна уу, юуны өмнө хэн бүхний хүсэл сэтгэлийг догдлуулж, алдаа оноогоо тунгаах цаг мөчид шинэ бүтээлүүдээ гаргасанд баяр хүргэе.

Сайн байнауу, баярлалаа. 

Шинэ он гарах босгон дээр өнгөрсөн оноо дүгнэн, ирэх шинэ оныхоо зорилгыг тодорхойлдог 365 planner бүтээлээ эрхлэн гаргалаа. Энэхүү бүтээлийг минь олон залуус ашиглаж ирэх оны аз жаргалаа бүтээн тэмдэглээсэй! Танай сайтын хамт олон энэ аз жаргалыг түгээн буйд мөн баярлалаа.

 Хийж бүтээж буй ажлууд тань үнэхээр өөрийгөө хөгжүүлье, олъё гэсэн зорилготой хүмүүст маш чухал, өгөөжтэй санагддаг. Энэ ажлын санаагаа ажил хэрэг болгоё гэсэн сэдэл, шийдэл хэзээнээс төрсөн бэ?

Одооноос 3-4 жилийн өмнө гэж хэлж болно л доо. Хүүхдээ төрүүлээд гэртээ байхдаа өөрийнхөө дотогшоо нэлээн онгичсон үeэс эхлэлтэй гэж хэлжболно. Би үнэцэнэтэй л амьдармаар байна хэмээн олон зүйл судалж эхэлсэн, бүр өөрийгөө өөрчлөх хөтөлбөр хүртэл боловсруулсан байсан. Энэ цаг үe бол  өөр лүүгээ бүрэн өнгийсөн, өөрийгөө олсон үнэтэй цаг мөчүүд минь байсан. Амьдралын зорилгоо тодорхойлж авсан энэ л үeэс одоогийн энэ бүх зүйлийг хийх үндэс тавигдсан гэж хэлж болно. Мөн өөрөөсөө олон асуулт асууж, хариултаарнь өнөөдрийн өөрийгөө бүтээж явна.

Би бага байхаасаа Амжилтын тухай сэдвийг маш их сонирхдог хүүхэд байсан. Хүн өөрийгөө олно гэж яг юуг хэлээд байгаа юм? Ямар хүн мөрөөдөлдөө хүрч чаддаг юм? Гэх мэт олон зүйл судална. Eрньбол дуртай ажлаа би хийдэг. Энэ дурласан сэдвээрээ #Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг групптээ мэдээлэл тавьдаг маань, мэдрэмжээ хуваалцдаг маань хүмүүст өгөөжөө өгдөг боловуу.

 -Та яагаад #Оюун ухааны шүр институтыг байгуулсан юм бэ? Институтын  үйл ажиллагааныхаа талаар  товч танилцуулахгүй юу?

“Оюун ухааны Шүр” институт бол хувьхүний нөөц бололцоо чадамжийг нээн илрүүлж, амжилтанд хүрэх арга замыг эзэмшүүлж, үнэ цэнэтэй хувь хүнийг бүтээдэг институт.

Хувь хүний амжилтыг ахиулдаг институт гэж ойлгож болно. Би олон олон залуус амжилттай, амьдралдаа эзэн байж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч урагшилбал улс орон маань хөгжинө гэдэгт итгэдэг. Энэ эрхэм зорилгыг биeлүүлэхийн тулд “Оюун ухааны шүр”институтээ ажиллуулдаг.

Институтын дэргэд “Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг амжилтын групп ажилладаг.

“Хүчирхэг эмэгтэй ӨӨРИЙГӨӨ бүтээдэг” амжилтын грүппээрээ эмэгтэйчүүддээ илүү их итгэл урам зориг өгч, өөрийн цаг хугацааг өөрийн амжилтыг бүтээхэднь чиглүүлэх, манлай эмэгтэйчүүдээс суралцах, коммунити үүсгэх зорилготой олон ажлууд төлөвлөн хийж ,олон газартай хамтран ажиллаж байна. Мөн төлөвлөлтийн бүтээлүүдээ эрхлэн гаргаад багагүй хугацаа өнгөрч байна.

-Таны гаргасан бүтээлүүдээс “Ухаалаг зорилгын хөтөч” нилээд удаан хугацаанд гарч буй бүтээл гэж сонслоо. Энэ дэвтэр ямар онцлогтой вэ?

 Ухаалаг зорилгын хөтөч нь таны өнөөдрийн хүсэл зорилтууд болоод алсын харааны хүсэл тэмүүллийг аль алиныг нь бүтээж болдог хөтөч гэдгээрээ онцлог дэвтэр юм. Таны оюун ухаанд юу эргэлдэж байна? Тэр бүгдийг цэгцтэй болгоход таныг хөтлөх бүтээл юм. Мөн таны хүсэл зорилтууд дотроо хичнээн ч задарч болно. Тэр бүгдийг задлан бодит амьдралд хэрэгжүүлж болохуйц болгох нөхцлийг бүрдүүлж өгсөн маш сайхан бүтээл юм.

Та ирээдүйд илүү их үр дүнд хүрсэн хүн байхыг хүсдэг бол манай #УхаалагХөтөчтэй заавал найзлах хэрэгтэй. Мөн өдөр бүр хүн өөрийгөө бүтээж амьдардаг, хэрхэн бүтээх ньтухайн хүний зорилгоо тодорхойлсон байдал, дадал, зуршил, сонирхол, хандлага, тэмүүллээс ньхамаарч байдаг. Өглөөг эхлүүлэхээсээ л хүн эерэг нотолгоогоор өөртөө цэнэг, итгэл нэмж, урамшуулах, эрч хүч өгөх үйлдэл хийх хэрэгтэй. Энэ бүх зүйлсийг багтааж өгснөөрөө энэ оны бүтээл маань бecт бүтээл болсон гэж хэлж болохоор сайн бүтээл болсон.

Зорилгоо төлөвлөн буулгаж хэвших, зорилгодоо тууштай  үнэнч байж үр дүнгээ үзэх  дээр олон хүмүүс бүдэрдэг. Таны ажигласнаар алдаа нь юун дээр байна, хэрхэн сайжруулах вэ?

Амжилтанд хүрсэн лидер олон хүмүүсийн туршлага түүхээс харж байхад  амжилтанд хүрч чадаагүй хүмүүсийн гол алдаа нь нэг бол зорилгоо тодорхойлоогүй, нөгөө бол зорилгодоо хэт ерөнхий хандсан байдаг.

Миний ажигласанаар залуус маань маш олон зорилго зэрэг хэрэгжүүлэх гээд олон олон зорилго тавьчихдаг нь үр дүн бага гаргах үндэс нь болдог. Үүн дээрээ илүү их алдаж байна уу гэж хардаг. Мөн багаас эхлэх хэрэгтэйгээ, маш богино хугацаанд хурдан үр дүнд хүрэх гээд байгаа нь алдаа байна гэж хардаг. Зорилго олон  байхаасаа илүү байгаа оносон нэг л гол зорилго байх нь чухал байдаг. Хувь хүний жишээн дээр гэхэд би өөртөө жилд нэг л ур чадвар эзэмших гэж төлөвлөх ч юмуу, өөрийн потенциалаа зөв тооцож сурсанаар хүршгүй зорилго тавиад сэтгэлээр унах, стресстэх эрдлээс, том алдаанаас хамгаалдаг.

Зорилго бол маш олон задардаг. Аугаа компаниудын түүхэнд нэг өгүүлбэрийн утга санааг гаргах, хэрэгжүүлэх гэж хэдэн арван жил хөдөлмөрлөсөн байдаг. Тиймээс яг зорих санаа юу вэ, агуулга ямар байх вэ гэдэг маш чухал, наян хувь нь гэсэн үг...

Тууштай байдлыг дэмжих хамгийн чухал зүйл бол алсын хараагаа бүтээх явдал байдаг. Ирээдүйгээ ямар байгаасай, хэн болчихсон, хаана юу хийж явах вэ? Гэдгээ төсөөллөөрөө бүтээн, түүндээ хүрэх төлөвлөлтийг өнөөдөр гаргачихвал хүн тууштай байж чаддаг. Тиймээс алсын хараагаа урьдчилаад залуус маань бүтээх хэрэгтэй. Хүссэн амьдралаа бүтээхийг үнэхээр зорьж байгаа бол ажил амьдралынхаа бүх талст дээрээ уялдаатай, ухаалаг төлөвлөлт хийх  хэрэгтэй. Мөн ажил бизнес, карьераа амжилттай бүтээсэн ч гэр бүлийн харилцаа, эрүүл мэндээ орхигдуулчихаад явж байдаг хүмүүс олон бий, амжилттай хүн гэдэг бол бүх харилцаагаа тэнцвэртэй авч явж чадаж байгаа хүнийг л хэлнэ гэж боддог. Тиймээс баланстай, урт хугацааны зорилгоо тодорхойлж урагшлах хэрэгтэй юм.

Та өглөөг эхлүүлэхдээ өөртөө хэрхэн урам зориг нэмдэг  вэ?

Сүүлийн үед би өглөөг бясалгалаар угтах, мөн өөртөө эерэг итгэл үнэмшил нэмэх “Би өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэй” гэдэг үгийг хувийн уншлага болгоод л явж байна да. /инээв/

Амжилтыг та юу гэж томъёолох вэ?

Амжилтыг төлөвлөлт 80%+гүйцэтгэл 20% гэж томъёолох бас дуртай.  Хийхээсээ өмнө маш сайн бодож төлөвлөх.

Шинэ оноо угтаж ямар уриалгыг хэлэхийг хүсэж байна вэ?

Өөрийн гэсэн жилээ тодорхойлох үгтэй, өөрийн зорилготой, бусдын төлөө угтахыг хүсэн ерөөе!

Ярилцсанд баярлалаа.

 Л. Мөнхгэрэл