ДООЁО шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана

Энэ удаа жүжигчин, найруулагч маань “Нэг Өдрийн Дайсан” киногоороо үзэгчидтэй ахин уулзах гэж байна.

ДООЁО шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана

 

ДОЗ энтертайнмэнтын найруулагч Дооёо буюу Ш.Доржсүрэнг Найдандоржийн гарын шавь гэдгээр нь олон хүн мэднэ. Дооёо оюунтан цагаасаа л МҮОНТВ хамгын анхны  энтертайнмэнт нэврүүлэг гэж хэлж болох “Би Чадна” нэртэй нэвтрүүлэгийг хөтлөж чадварлаг хөтлөгч гэдгээ таниулсан бол түүний дараа Драмын театрт орж Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр”, “Ромео Жулльета” жүжигт тоглож өөрийгөө чавдарлаг жүжигчин болох ирээдүйн замаа нээсэн гэдэг. Түүний дараа “Х Түц” хамтлагт орж Сэргээш I, II гэх мэт олон тайзны бүтээлд тоглож, 2004 онд Азтай бадарчин наадмаар “Нутгийн ганц Гацаа” номероор шилдэг эрэгтэй жүжигчин цол хүртсэн.

Ийнхүү 2005 оноос “ДОЗ энтертайнмэнт”-ыг бие даан байгуулаж олон кино найруулснаас “Хөх Толбот Хүмүүс” киногоороо шилдэг найруулагч шагналыг 2012 онд хүртэж байв. 2016 тэрээр “Элэг Нэгтэн” киногоороо Энэтхэгээс “Global awards” шагналыг хүртэж  сайн найруулагч гэдгээ ч батлаж чадсан гэж мэргэжлийнхэн ярьдаг. Энэ удаа жүжигчин, найруулагч маань  “Нэг Өдрийн Дайсан” киногоороо үзэгчидтэй ахин уулзах гэж байна.

Н.БАЯР