Юанийн ханш дахин уналаа

БЭЭЖИН. /NHK/. АНУ-ын Холбооны нөөцийн сан 12 дугаар сард бодлогын хүүгээ өсгөнө гэсэн таамаглал гараад байгаа энэ үед Хятадын юанийн доллартой харьцах ханш сүүлийн зургаан жилд байгаагүйгээр уналаа.
 
БНХАУ-ын Ардын банк юанийн доллартой харьцах өдөр тутмын жишиг үнээ 6.7008 гэж тогтоосон нь өнгөрсөн сарын 30-наас хойш 0.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Энэ үзүүлэлт нь 2010 оны есдүгээр сараас хойших хамгийн доогуур ханш ажээ.
Хятадын эдийн засгийн өсөлт саармагжих хандлагатай байгаа учраас цаашид юанийн ханш суларч магадгүй гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
 
 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг