БАГА ХААДЫН ЭРИН ҮЕ 

Өнөөдөр хаан ширээний тоглоом гэдэг кино дэлхийд хит болж байгаа. Наймдугаар бүлгийг нь хүн болгон хүлээх. Монголд харин үүнээс ч илүү сонирхолтой тулалдаан явж байна. Хуультай улс бол улстөрчдийн хэлсэн үг болгоноор хэрэг нээгээд шалгамаар. Гэхдээ цаасан дээрхи хууль тэдэнд үйлчилдэггүй.

 

                .... Гашуухан цаг үеийг ард түмэн туулсаар цаашид ч туулах дүр зураг харагдаж байна. Гучин мянгуулаа төв талбайдаа гарч утгаар нь жагсаж байсан цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи дүр зураг өнөөдөр өнгөө хэрхэн өөрчвөл. Шударга ёс тэгш байдлыг бий болгоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр өлсөж байсан ардчилалын алтан хараацайнууд хуулийн гэх засаглалаар жинхэнэ шударга бусыг дэлгэрүүлэв. Тэдний 1990 онд барьж байсан уриа лоозон бол дарга нарын тусгай хангамжийг халая  гэж байсан. Гэтэл өнөөдөр хуулийн малгай дор засагласан хуйвалдааны төрд тусгай хангамж гээгдэх бус улам  дэлгэрч төгс хэлбэрээ олсон. Ард түмнээ хашгируулж ч явсан хошгируулж ч явсан Монголын төрд өөрөөс нь өөр хэрэгтэй хүн байхгүй мэтээр аяглаж байсан Элбэгдорж гэдэг эрхэм үндэсний билэг тэмдэг ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байх учиртай албыг найман жил хашсанаа нэг л өдөр мартчихав. Уг нь тэр монголоо зүүдэлж сэрж байсан цаг саяхан. Монголын төрийн дээр хулгайч гарч ирээд суучихлаа. Би үнэрээр нь мэдэж байна гээд хэвлэлээр тунхаглав. Тунхагийн шинжтэй түүний ил үйлдлийн гэрч нь, тойрон суусан зургаан сэтгүүлчээс гадна ард түмэн, монголд суугаа гадаадын өргөмжит консул элчин сайдууд монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан гадныхан. Бид ч харсан тэд ч харсан байх. Тэртээ нэгэн цагт өмнөх ерөнхийлөгч Энхбаярыг оролдож бор гэрт залахад Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Элбэгээ рүү утас цохиж арай л хэтэрч байгаам биш биз гэж хэлсэн гэх дам яриатай яг л ижилхэн. Монголын зовлонгоо дэлхийн шившиг болгодог түүхийг Элбэгдорж давтлаа. Тиймээ Энхбаяр баригдахынхаа өмнө төрийн ордонд сүртэйхэн хэвлэлийн хурал хийгээд 7-н сарын 1 нд онц байдал зарлуулсан хүмүүсийн тухай учир нь үл ойлгогдох мэдээлэл хийгээд, Оюутолгойн гэрээг монголд ашиггүйгээр хэн ямар улс хийсэн бэ гэдгийг хэлж надад дэлгэвэл их баримт бий гэж айлгаад ч тусыг эс олж ард түмний нүдэн дээр оймсоо гозолзуулаад ачигдсан. Энхбаярын түүхийг монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Элбэгдорж давтах өндөр магадлал бий болчихсон. Намбартанг хэн аваачаад хорьсныг бол хэлэхэд бэрх. Хуульзүйн сайд Нямдорж нэгэн цагт өрөөнийх нь үүдийг сахиж суудаг /Энхбаярын хэлснээр/ байсан даргаа ачигдаж байхад унтаж байсан. Тухайн үеийн хуульзүйн сайд Нямдорж Элбэгдоржийг шоронд суулгах цаг болсон гээд чуулганы танхимд нэгэнтээ орилсон үнэн түүх бий. Тэгэхээр монгол төрийн тэргүүн гэхээс илүүтэйгээр иргэн Баттулгын гаргасан гомдол хуульзүйн сайд Нямдоржид таалагдаж таарна. Амин найз нь өмнөх ерөнхийлөгчөө шалгуулах хүсэлтээ илэрхийлсний дараа Элбэгдорж ихэд сандарч Лхагваа асуу Лхагваа асуу гэдэг шиг өөрийн талын мэт сэтгүүлчдийг тойруулж байгаад хэвлэлийн хурал ч гэх үү хэлэлцүүлэг ч гэх үү нэг зүйлийг хийсэн юм. Тойрсон сэтгүүлчдийн дунд суусан жиргээчдийн төлөөлөл залуу голыг нь олж хэлсэн. Энэ хэрүүл энэ засаглалын тэмцэл албан тушаалын төлөөхи ирүүл тулаан чинь үндсэн хуулийг өөрийн зоргоор өөрчилсөн та нараас үүдэлтэй биш гэж үү... Хэмжээ хязгаар зааг ялгааг нь тодорхой заагаад өгчихсөн үндсэн хуулиас салбарласан хуулиудаар дамжуулан ерөнхийлөгчид бүх л зүйлийг нааснаа засахгүй юм уу!!!  Эв нэгдлийн бэлэг тэмдэг нь аж ахуйн ажил хийснээ яриад түүнийгээ өөрийнхөө хийсэн ажил болгоод дөвийлгөх юм. Энхбаяр гэдэг мангасыг Элбэгдорж дарсан мэт олон нийтэд ойлгуулдаг. Одоо яг л энэ түүх давтагдаж байна. Элбэгдорж гэдэг мангасыг Баттулга гэдэг баатар гарч ирээд дарж монголчуудыг ялуулж байгаа дүр зураг. Баттулга ч дараагийн мангасаар тодорчих би гэсэн айдас бас хардлага эрхгүй төрнө. 

                Магадгүй дараагийн мангас гарч ирэхэд монгол улс оршин байх үндэсний тусгаар тогтнол газар нутгийн аюулгүй байдлын төлөө бид ярих ч эрхгүй болчих бий дээ гэсэн эмзэглэл болоод айдас эрхгүй төрнө. Шудрага л байлдаа гэдэг үгийг хэлж байсан Элбэгдорж өөрөө хуулийн өмнө зангиагаа засаад гутлаа өмсөөд очихоос эмээж байна. Тэр өөрийгөө шалгуулая гээд хэлчих зүрхгүй бас зориггүй болжээ. Эрх мэдлийг эдэлж байх хугацаандаа ард түмнээсээ тасарчихжээ. Түүнийг өнөөх яригдаад байдаг хэн хэн гишүүнчлэлтэйг нь хэн ч мэдэхгүй бүлэглэл тасалсан. Энхбаярыгаа хорьчихмоор байна гэж Элбэгээгээс гуйсан сайд шиг хүмүүс түүнийг нийгмээс олон түмнээс тасалсан. Үр могой мэт тэд өнөөдөр өөрсдийгөө л болгож байвал өрөөлөөр туг тахих бол хамаагүй гэдгийн хамгийн тод жишээг саяхан харуулсан. Хохирогч нь нэгэн цагт тэднийг энэ их хурал үнэмлэхүй олонхи болгосон Миеэгомбын Энхболд. Манан бүлэглэлийн загалмайлсан эцэг МАНАН мафийн толгойлогч болж албан тушаалдаа аархсан Энхболд тэдний хувьд одоо хэн ч биш болсон. Гэхдээ Энхболд ханцуйндаа ямар хутга нуучихсан, гарт нь ямар хөзөр байгааг тэд одоогоор тооцоолоогүй. Энэ ч утгаар тулалдаан үргэлжилнэ. 32 байж байгаад өдөр ирэх тусам тоо нь цөөрч байгаа 28 ын бүлгээс боловсролын сайд тодорсон нь ил тулаан цаагуураа далд тохироотой болохыг нотолно. Галыг намжаах гэсэн үү эсвэл эвлэрлийн гэрээ байгуулах гэсэн үү ямар ч байсан тулалдааны дараагийн ангийг олон түмэн үзэж л таарна. 60-н тэрбум ЖДҮ гээд тэд жинхэнэ мөсөн уулынхаа оройг л ярьж мөнгөө имэрч хэн нь их идсэнээ хэрээ хэрээнийхээ харыг гайхдаг шиг цоллож байна. Үүнээс ч их юм хөшигний ард бий. Монголын төрд Энхбаяр авлига хээл хахуулийг цэцэглүүлж 500 сая төгрөгөөр төрийн өмчийг хувьчлах уу байх уу гэж гуйлгах боломж гарцыг нээсэн. Нээсэн гарц хонгилоороо алхахын өмнө тэр харин түлхүүрээ өөр нэгэнд шилжүүлсэн. Түүний энэ авлига хээл хахуулийн гарцыг нь төгс болгосон хүн бол дараагийн ерөнхийлөгч Элбэгдорж болно. Харин дараагийн хүн нь болохыг санаархаж байсан Энхболд бүр систем бариад төрд ороод ирсэн нь үнэн. Хэлтсийн даргаас дээд албан тушаалыг бүгдийг үнэлэхээр орж ирээд өвдөг шороодов. Тэгэхээр энэ тулалдаан цаашид улам ширүүснэ. Ширүүссээр ч байгаа. 

Н. БАТ